Friday, July 25, 2025

Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

Date:

Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050”  баримт бичигт “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж туссан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

УИХ-ын дэргэд Орхоны хөндийд хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж буй юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн нар багтаж буй юм.

Хот байгуулахад  тохиромжтой газар нутгийн судалгааг 2004, 2010, 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур сумдын нутагт байрлах Тоглохын тал газрын 40446.3 га талбай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн тусгай хамгаалалттай газрын хилээс зүүн тийш Онгоцон хөндий, Гурвалжин уул, Их номт овоо хүртэлх 41431.5 га талбайг хамруулан хийсэн аж. Судалгаагаар нийслэлийн баримжаатай шинэ хот байгуулахад талбай, хөрс, гүний усны нөөцийн хувьд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурын 168642.4 га талбай хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан байна.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад...

Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалт хийж эхэлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих”...

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

-Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын...

Иргэдийг залилсаар яваа Д.Ангар, Д.Чинзориг нарт хууль үйлчилдэг үү

Д.Ангар хэмээх нөхөр Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга,...