Saturday, April 4, 2026

Аризона дахь чулуужсан мод 225 сая жилийн настай

Date:

АНУ-ын Аризона муж бол хуурай, хүчтэй салхи, элсэн цөл бүхий байгалийн эрс тэс уур амьсгал, нөхцөл бүхий бүс. Эрт дээр үед хүмүүс үнэт металл мөнгө олборлох болон бусад бизнес эрхлэх чиглэлээр хүчээ сорихын тулд Аризонад очдог байсан тул энэ бүс нутас Холливудын олон вестернүүдийн дүр төрх болсон юм. Аризонаг Америкийн өнгөрсөн ба одоогийн бие даасан, өндөр түвшний амьдралын хэв маягийн бэлгэдэл гэж үздэг.

Тус мужийн нэг онцлог нь ой модтой холбоотой ландшафт байдаггүй. Гэхдээ олон сая жилийн өмнө ч Аризона яг ийм байсан бөгөөд тус мужийн зүүн хойд хэсэгт Чулуужсан ойн үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг. Аризонагийн чулуужсан ой 225 сая жилийн өмнө буюу Триасын эриний сүүл үед хамаарна гэж үздэг. Энэ бол дэлхийн хамгийн том байгалийн аялал жуулчлалын газруудын нэг бөгөөд судлаачдын хувьд арвин баялаг материалтай бүс нутаг юм. Тус цэцэрлэгт хүрээлэн 150 хавтгай дөрвөлжин миль талбайг эзэлдэг байна.

Төсөөлөхөд бэрх ч гэсэн 225 сая жилийн өмнө Аризона буюу Америкийн баруун эрэг галт уулын дэлбэрэлтийн улмаас халуун нурам, үнсэнд булагдсан бололтой гэж үздэг. Тэр үед Аризона одоогийн шилмүүст модны өвөг болох мод, ургамлаар дүүрсэн өтгөн субтропик ой байжээ. Байгаль, цаг уурын нөлөөгөөр гол, ус татрах тусам ойг бүрдүүлсэн олон мод чийглэг хөрсөнд дарагдан, агаар нэвтрэх боломжгүй болсноор бичил биетүүдэд идэгдэн ялзарчээ. Тэрхүү чулуужсан моднууд урьд өмнө ямар байсан, хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг ойлгохыг хичээж буй эрдэмтэд, археологичид болон бусад мэргэжилтнүүдэд Аризона бол гайхамшигтай судалгааны лаборатори юм.

Эрдэмтэд Аризонад зөвхөн эртний чулуужсан модыг судалдаггүй. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн газраас үлэг гүрвэл, гүрвэл болон 225 сая жилийн тэртээ уг газар нутагт амьдарч байсан бүх төрлийн амьтдын үлдэгдэл олддог байна. Тухайлбал, усны дун, тэр ч байтугай матрын яс ч элбэг байдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

96 мянган тонн нүүрс 7.4 сая ам.доллароор арилжжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 02-ны...

3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн...

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд Монгол Улсын...

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга нийслэлд 83,6 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх,...