Thursday, July 2, 2026

БНСУ-ын ерөнхийлөгч телевизээр үг хэлж, эмгэнэл илэрхийлжээ

Date:

БНСУ-ын Сөүл хотод Сүнсний баяр тэмдэглэж байх үеэр үүссэн шахцалдааны улмаас 149 хүн амиа алдсантай холбогдуулан БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл  өнөө өглөө телевизээр үг хэлж, нас барагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ, орон даяар гашуудал зарлан төрийн далбааг бөхийлгөх болсныг мэдэгджээ. Мөн амь үрэгдсэн иргэдийн хойдох ажлыг тэргүүн чухал үүргээ болгож, өвчтөнүүдэд яаралтай тусламж үйлчилгээг сайтар хангаж ажиллахыг засгийн газартаа үүрэгджээ.

Тэрбээр “Ослын шалтгааныг тогтоох, түүнтэй төстэй ослоос урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Энэ удаагийн ослын шалтгааныг сайтар шалгаж, цаашид ийм осол гаргахгүйн тулд зарчмын хувьд сайжруулах алхмуудыг хийх хэрэгтэй” гэжээ.

Аравдугаар сарын 29-ний орой Сөүл хотын Итэвоны гудамжинд Сүнсний баяр тэмдэглэхээр цугласан хүмүүс гэнэт шахцалдаж, нэгнийгээ гишгэсний улмаас одоогоор 151 хүн нас барж, 82 хүн бэртэж гэмтээд байна. Нас барсан хүмүүсийн дотор 19 гадаад иргэн байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Буриад зоны “Алтаргана” наадам эхэллээ

Буриад зон олны “Алтаргана” наадам өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Frontera Capital Group”-ийн төлөөлөгчидтэй уулзав

Байгалийн баялгийг санхүүгийн үнэ цэн болгох шинэ алхам “Чингис хаан...

2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хүнсний салбарын...