Monday, April 21, 2025

Богино хэмжээний баримтат киноны уралдаан зарлажээ

Date:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас монгол ёс заншил, зан үйлийн сэдэвт богино хэмжээний баримтат киноны уралдаан зарлажээ. Уг уралдааны зорилго нь соёлын биет бус өвийг баримтжуулах, сурталчлан таниулах, Монголын ёс заншил, зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, кино уран бүтээлчдийн үйл ажиллагааг дэмжихэд оршиж буй аж.

Киноны агуулга Монголын ёс заншил, зан үйл богино хэмжээний баримтат кино бүтээл байх аж. Уралдааны үргэлжлэх хугацаа 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл юм байна.

Кино бүтээлд тавигдах шаардлага:1. Дуу, дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх;2. Бүтээл нь 10-20 минутын хугацаатай байх;3. Full HD 1920×1080 форматаар бүтээсэн байх;4. Кинонд ашигласан дүрс, зураг, дуу, хөгжим зэрэг нь оюуны өмчийн зөрчилгүй байх;5. Кино бүтээлийн зурагт хуудсыг хавсаргасан байх;8. Нэг уран бүтээлч, уран бүтээлийн баг дээд тал нь 2 бүтээлээр оролцох боломжтой;9. 2019 оноос хойш бүтээсэн, урд өмнө олон нийтэд толилуулаагүй, цахим орчинд болон телевизийн сувгаар түгээгээгүй бүтээлээ ирүүлнэ.Шилдэг баримтат кино бүтээлийг дараах байдлаар урамшуулна:- Тэргүүн байр нэг (Талархал 6,000,000 төгрөг)- Хоёр дугаар байр нэг (Талархал 4,000,000 төгрөг)- Гуравдугаар байр нэг (Талархал 2,000,000 төгрөг)- Тусгай байр нэг (Талархал 1,000,000 төгрөг)Сонгон шалгаруулалт:Уралдааны шалгаруулалтыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн дотор сонгон шалгаруулж, 2022 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдийн хооронд шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Сонгон шалгаруулалтыг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв болон мэргэжлийн шүүгчдээс бүрдэх багийн бүрэлдэхүүн гүйцэтгэнэ.Уралдаанд оролцогчдын кино бүтээлийг хүлээн авах: Уралдаанд оролцогчид өөрийн CV, уран бүтээлийн баг, байгууллагын танилцуулгыг баримтат киноны хамт info@culture.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ. Холбоо барих утас: 99086285

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...