Saturday, August 22, 2026

Байгууллагуудтай танилцах “Study tour” аялал зохион байгуулна

Date:

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Youth inc.mn Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг ТББ-тай хамтран “Study tour” танилцах аяллыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү аялалаар өөрийгөө нээн хөгжүүлж, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй 15-34 насны залуучуудад зориулж аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд үргэлжилнэ. Энэхүү аялал нь залуучуудад ажил олгогч, төр, төрийн бус, олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгж, бизнесийн хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай богино хугацаанд бодит, практик хэлбэрээр танилцаж, туршлага судлах боломжийг бүрдүүлэх зорилготой. Мөн байгууллагуудад хэрэгжиж буй төслүүдэд сайн дурын болон гэрээт ажилтнаар ажиллах зэрэг олон боломжийг нээж өгөх юм.

Бүртгүүлэх холбоос: https://www.youthinc.mn/study-tours

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...