Saturday, November 23, 2024

Улсын хэмжээнд шинээр 26 хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орж, тэрбум гаруй төгрөгийн төсвийн хэмнэлт үүсэх боломж бүрдлээ

Date:

Коронавирусийн цар тахлын халдварын үед орон нутагт хамгийн их тулгамдсан асуудлын нэг бол хүчилтөрөгчийн хангамж байсан. Аймгууд хүчилтөрөгчийн үйлдвэргүйгээс болж амь тэнцсэн болон яаралтай тусламж үзүүлэхэд хүндрэл үүсэж байсан юм.

Тэгвэл ЭМЯ-наас энэ асуудалд анхаарал хандуулж, 2022 онд 15,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд гурвалсан системт буюу хүчилтөрөгч, агаар, вакумыг нэг дор үйлдвэрлэх хүчин чадалтай Герман улсын АДЕКОМ брэндийн бүрэн автомат, ухаалаг систем бүхий 26 ширхэг “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭР”-ийг байгууллаа.

Өмнө нь орон нутгийн эрүүл мэндийн төв, сумдын эмнэлгүүд Улаанбаатар хотоос баллонтой хүчилтөрөгчийг долоо хоногт 2-6 удаа зөөвөрлөн хэрэглэдэг байсан. Ингэх явцад автомашин эвдрэх, хотод ирээд хүлээх, орон нутагтаа хугацаандаа очиж чадаагүйгээс өвчтөнд хүндрэл үүсэх, хүчилтөрөгчийн хэрэглээ тасалдах  гэх мэт хүндрэлүүд гардаг байжээ.

Үүнээс гадна аймгууд хүчилтөрөгчийн зөөврийн баллоноо цэнэглүүлэхэд зориулан жилдээ 50-100 сая төгрөгийг зарцуулдаг байсан юм. Жишээ нь Дорноговь аймаг жилд 50 сая төгрөг, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг 80 орчим сая төгрөг, Дорнод, Хөвсгөл зэрэг аймгууд 100 орчим сая төгрөгийг зөвхөн баллон цэнэглэх, тээвэрлэхэд зарцуулдаг байсан байна. 

Ийнхүү орон нутгууд бэсрэг үйлдвэртэй болсноор тээвэрлэлтийн зардлыг хэмнэж, төсвийн дарамтын бууруулахаас гадна доорх давуу талууд бий болж байна.Үүнд:

  • Хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж, эрсдэл үүсгэдэг технологийг халж, орчин үеийн хананы хүчилтөрөгчийн системтэй болсон.
  • Сумдын эмнэлгүүд хамгийн ойрхон Нэгдсэн эмнэлэгт очиж, хүчилтөрөгчийн баллоноо цэнэглүүлж, цаг хугацаа, төсвөө хэмнэх бүрэн боломжтой болсон.
  • Хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй болсноор хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнд түргэн шуурхай хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай байна.
  • Өвчтөний орны дэргэд хүчилтөрөгчийн ханын системтэй болсноор эмнэлэгт хоног болоогүй нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээний тасагт яаралтайгаар ирсэн эрхтэн тогтолцооны хүндрэлийг эмчлэхэд маш чухал ач холбогдолтой. Ялангуяа амьсгалын зам, хоол боловсруулах, тархи, нуруу нугас зэрэг эрхтэн тогтолцооны хүнд эмгэгийн үед хүчилтөрөгчийн дутагдалд орсноос хүний бие махбодын амин чухал эрхтэнд эргэшгүй өөрчлөлтөд орохоос сэргийлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас гаргахад маш чухал ач холбогдолтой бөгөөд урьд нь хэрэглэж байсан зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 60-70 хувийг өгч байсан бол энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 90-96 хувийг өгөх бүрэн боломж бүрдэнэ.
  • Уг систем нь өвчтөний ор тус бүрд хүрэх бөгөөд тухайн өвчтөн эмнэлэгт ирсэн даруйд хүчилтөрөгч өгөх нөхцөл бүрдсэн орчныг бий болгосон.

Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай бөгөөд эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, дотор, мэс засал, халдварт, хүүхдийн тасгуудад ханын системээр хүчилтөрөгчийг өвчтөнд өгч амьсгалын дутагдалтай иргэд өрөөнөөсөө хүчилтөрөгчөөр хангагдах боломжтой болсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...