Saturday, August 22, 2026

Хөгжөөн дэмжигчдийн мөргөлдөөний үеэр 127 хүн амиа алджээ

Date:

Индонезийн зүүн Жава мужид аравдугаар сарын 1-ний орой хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хооронд ноцтой мөргөлдөөн гарч, 127 хүн амиа алджээ. Зүүн Жава мужийн цагдаагийн дарга Нико аравдугаар сарын 2-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 1-ний орой Маланг хотод болсон хөл бөмбөгийн тэмцээнд нэг багийн дэмжигчид ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйн улмаас олон хүн хашлага даван тэмцээний талбайд орж мөргөлдөөн үүсгэсэн. Энэ үеэр 125 хөгжөөн дэмжигч, хоёр цагдаа амиа алдсан гэжээ.

Болсон явдлыг тодруулбаас, 10-р сарын 1-ний орой “Маланг Арема” болон “Персебая” хөл бөмбөгийн клубын тэмцээн дууссаны дараа, “Канжулухан” цэнгэлдэх хүрээлэнд эмх замбараагүй байдал үүсжээ. Индонезийн Аюулгүй байдлын ахлах сайд мэдэгдэхдээ, “Спортын цэнгэлдэх хүрээлэнд хөгжөөн дэмжигчдийн дунд болсон мөргөлдөөний хэргийг мөрдөн шалгах бөгөөд гэмт этгээдүүдийг илрүүлэх зорилгоор бие даасан шалгалтын баг байгуулна” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...