Tuesday, May 12, 2026

Монгол Улс яаралтай тусламжийн багаа гадаадад илгээх хэмжээнд бэлтгэнэ

Date:

Эрүүл Мэндийн сайдын урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Шон Касей, яаралтай тусламжийн ложистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жан Эрик Ларсен нар манай улсад ажиллаж байна.   Тэд өнөөдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл холбогдох мэргэжилтнүүдтэй  уулзлаа.

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын дараа яаралтай тусламжийн үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа бөгөөд үндэсний яаралтай тусламжийн багийг байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү багийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед Монгол Улсад төдийгүй гадаад улсад илгээх хэмжээнд бэлдэхээр төлөвлөж байгаа юм.

ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсад байгуулах хүсэлтийг тавиад байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын эмч нарыг  энхийг сахиулах цэргийн багт дэлхийн олон улсад амжилттай ажиллаж байгаа туршлага, цаашид сургагч багш нар болон ахих боломжтой,  цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, орон нутагт олон зуун километр хол газар очиж яаралтай тусламж үзүүлдэг чадавхтай зэрэгт үндэслэн НДББ-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төвийг байгуулах, монгол эмч нар сургагч багш болж сургалт хийх  давуу  талтай гэж үзэж байгаа юм.

ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсад байгуулах хүсэлтийг тавиад байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын эмч нарыг  энхийг сахиулах цэргийн багт дэлхийн олон улсад амжилттай ажиллаж байгаа туршлага, цаашид сургагч багш нар болон ахих боломжтой,  цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, орон нутагт олон зуун километр хол газар очиж яаралтай тусламж үзүүлдэг чадавхтай зэрэгт үндэслэн НДББ-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төвийг байгуулах, монгол эмч нар сургагч багш болж сургалт хийх  давуу  талтай гэж үзэж байгаа юм. Мөн Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр байгуулсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэлийн орчин үеийн агуулахтай танилцсан  бөгөөд энэхүү агуулахад хадгалагдаж буй эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хадгалалт нь ДЭМБ шаардлага хангаж байгааг тэд мөн онцоллоо.  ДЭМБ болон Норвегийн яаралтай тусламжийн баг мэргэжилтнүүд Монгол Улсад ирээд байгаа бөгөөд яаралтай тусламжийн  эмч нарыг оролцуулсан 3 өдрийн сургалтыг хийх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Мөнгөн хазаарын чимээ” наадамд Т.Пүрэвжаргал түрүүллээ

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын...

Вадим Розенштейн: Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг WR Chess багтаа угтан авч байгаадаа баяртай байна

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч. Тэрбээр...

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмонг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонголоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо....

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 08-ны...