Saturday, November 14, 2026

ЭТТ: Нүүрс эрчим хүчний группийн стратеги төлөвлөгөөг танилцуулна

Date:

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Уул уухайн долоо хоног 2022” арга хэмжээ өнөөдөр эхэлж байна.

Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил” сэдэвт Засгийн газрын цаг, “Нэн тэргүүнд аюулгүй байдал” бага хурал, “Mongolia mining 2022” хөрөнгө оруулалтын форум, “EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд” бага хурал, “Гүний уурхайн симпозиум”, “Үүсмэл ордын ашиглалт” онол практикийн бага хурал, “Орон нутаг ба иргэдийн оролцоо” бага хурал, “Үйлдвэржилтийн төлөвлөлт”онол практикийн бага хурал, Степ арена дахь “Монголд үйлдвэрлэв” ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээ зохион байгуулагдах юм.

“Уул уухайн долоо хоног 2022” арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож буй бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Нүүрс эрчим хүчний группийн дарга Б.Ганхуяг 2022 оны есдүгээр сарын 21-ний лхагва гарагт “Нүүрс эрчим хүчний группийн стратеги төлөвлөгөө”-ний талаар танилцуулна. Мөн 2022 оны есдүгээр сарын 23-ны баасан гарагт “Нүүрсхүчлийн хийг бууруулах стратеги” сэдвээр илтгэл тавих юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...