Saturday, November 21, 2026

Цогтцэций сумын Шинэ суурьшлын бүсийн төлөвлөгөөтэй танилцлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг 50 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс болгохоор төлөвлөн ажиллаж буй. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өнөөдөр Цогтцэций сумын Шинэ суурьшлын бүсийн төлөвлөгөөтэй танилцлаа.

Одоогоор Шинэ суурьшлын бүсийн нарийвчилсан цогц төлөвлөгөөг мэргэжлийн компаниудтай хамтран гаргаад байна. Дээрх төлөвлөлтөөр инженер техникийн шинэ суурьшлын бүсийг байгуулж, 2020-2030 онуудад зургаан чиглэлээр цогц бүтээн байгуулалтыг хийхээр нарийн тусгажээ. Тодруулбал, инженер технологи, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэл, ногоон хөгжил, боловсрол чиглэлээр шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх юм. Энэхүү төлөвлөлтийг Алсын хараа 2050, Засгийн  газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Өмнөговь аймгийг хөгжүүлэх хөтөлбөртэй уялдуулан орон нутгийн иргэдийн саналыг тусгаж, Монгол Улсдаа анх удаа 50 мянган хүн амтай шинэ суурьшлын бүсийн цогц төлөвлөлтийг гаргаад байгаа юм. 

Дээрх төлөвлөлттэй танилцсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг Дарга Р.Сэддорж нар Өмнөговь аймгийг, тэр дундаа Цогтцэций сумыг хөгжүүлэх цогц төлөвлөгөөтэй санал нэгдэж, дэмжиж буйгаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...