Monday, April 21, 2025

Очирт Пүрэв ядамын авшиг хөтөлбөрийг маргааш айлдан соёрхоно

Date:

Говийн ноён хутагт Данзанравжаа улааны шашны Гатог уламжлалаас эхтэй Жүдлэг Пүрэв бясалгадаг бөгөөд Пүрэв ядам нь бурхан бүгдийн үйлсийн хураангуй болдог тул алив шүтэж ивээгдсэн бүгдийн эрдэм үйлсийг өрнүүлэн бадрааж эрхшээдэг болохыг бүхий л амьдралынхаа турш харуулсан их гэгээнтэн байв.
Ноён ноён гэвч

Нутаг зуураа хүндтэй

Ноён хутагтын шавь нар

Хаа газар хүндтэй… гэж уудам говь нутагтаа дууланхан суусан их хутагтын мутартаан барьж хөөргөн гүйлгэж байсан үйлсийн тэмдэг ган хийцтэй төмөр пүрэвийн билигт болгож Очирт Базаркилая Пүрэв ядамын авшиг хөтөлбөрийг маргааш их багш Ринчиндорж ринбүүчи ламтан айлдан хөтлөх гэж байна.

Хамарын хийдэд 2019 онд анх залрахдаа айлдан хүртээсэн боловч манай нийслэл хотноо дахин айлдаж цөвүүн цагийн хорлол ихэд дэвэрч номч буянтны хүч доройтсоныг сэлбэн тэтгэж, элдэв хорлолыг гадаслан эцэслэх эрэлт хүсэлтийг маань нян өвчний уг шалтгаан ер дарагдахгүй байгаа өнөө цагт хүлээн авч зөвшөөрсөн нь нэн их баярлан талархах үйл явдал билээ. 2022 оны есдүгээр сарын 02-ны билэгт сайн өдөр Нийслэл Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд 13 цагт их авшигийг айлдан хөтлөх тухай зарыг сүсэгтэн буянтан лам дээдэс нартаа айлтган толилуулъя. Та бүхэн халдвар хамгаалалын дэглэмийг баримтлан зай барьж, бусдыгаа хүндлэн, лам хуврага, өндөр настан болон нялхсыг дээдлэн өргөнөөр морилон саатаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...