Thursday, June 4, 2026

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 

Date:

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулга хийжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар эхлээд мэдээлсэн байна. 159 дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөхийг чөлөөлсөн, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлаж 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн, төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, төсвийн байгууллагын өдөр тутмын ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. 2022 онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр байна.

Мөн төрийн өмчийн үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн 104 тэргүүн дэд, дэд, орлогч даргыг чөлөөлж 4.4 тэрбум, зохион байгуулалтын бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлох, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталснаар 5,6 тэрбум, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт, удирдлагын харилцаа холбооны зардал болон бусад зардлыг хэмнэх, нийтийн арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 26.2 тэрбум, төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит компанийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 43,1 тэрбум төгрөг тус тус хэмнэжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Ажлын хэсэг гарган ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Казахстан Ираны ураны нөөцийг нутагтаа байршуулахад бэлэн гэв

АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээ байгуулахад саад болж буй...

Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна

 Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сум, Ховд аймгийн Булган, Үенч...