Monday, June 29, 2026

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК ажилтан шалгаруулж авна

Date:

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь ерөнхий нягтлан бодогчийн сул  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын бүртгэлийн стандарт, нягтлан бодох бүртгэлийн хуульд нийцүүлэн хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих замаар санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хэрэглэгчдийг санхүүгийн үнэн зөв мэдээллээр ханган ажиллах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Санхүү нягтлан бодох бүртгэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй;
  • Ерөнхий нягтлан бодогчоор 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
  • Төсөвт болон хувийн аль ч салбарын аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, татварын тайлан балансыг өндөр түвшинд гаргах, хянах, судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл, албан бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Санхүү бүртгэлийн болонкомпьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний дундаас дээш шатны ярианы болон бичгийн мэдлэгтэй;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайн, идэвх санаачлагатай, нягт нямбай;
  • Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг info@khkhap.mn цахим хаяг руу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дотор илгээнэ үү. Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчийг ажлын ярилцлагад урих болно.

Холбоо барих утас: 77114323

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...

Дональд Трамп Европын орнуудад 100 хувийн хариу татвар ногдуулна гэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-нд олон нийтийн...