Monday, April 21, 2025

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2024 онд ашиглалтад орно

Date:

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Гүйцэтгэх захирал (интерим) Д.Энхжаргал Компакт гэрээний санхүүжилтээр Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд ажиллаж, барилга угсралтын ажлын явцтай танилцжээ.

Энэ үеэрээ төслийн гүйцэтгэгч БНТУ-ын “МАПА Иншаат” компанийн төлөөлөлтэй ажлын уулзалт хийж, барилга угсралтын ажил болон хүндрэл учруулж буй асуудлуудаар ярилцлаа. Дотоодын зах зээлээс худалдан авалт хийж буй үйл ажиллагааны талаар гүйцэтгэгчээс мэдээлэл авч, энэхүү хүчин чармайлт нь Монголын эдийн засагт дэмжлэг болж байгааг онцолсон бөгөөд Монголын МСС-ийн зүгээс тээвэр ложистик, хил гаальтай холбоотой асуудлууд, Компакт гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх чиглэлд дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Төслийн гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компанийн хүсэлтийн дагуу ажлын байрны заруудыг Монголын МСС-ийн сангийн цахим хуудас болон нийгмийн сүлжээний сувгуудаар олон нийтэд хүргэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны сүүлчээр дуусч, нэг жил орчим хугацаанд туршилт тохируулгын ажил явагдах юм. Үйлдвэр ашиглалтад орсноор Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл шоо метр усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамжийг жилд одоогийн хэмжээнээс ойролцоогоор 60 хүртэл хувиар нэмэгдүүлж, нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах таатай нөхцөлийг бий болгох юм.

Энэхүү төсөл нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулна.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.78 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...