Tuesday, September 22, 2026

Үндэсний их баяр наадмын тасалбарыг цахимаар худалдаална

Date:

2022 онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс нэгдсэн вэбсайтаас цахимаар худалдаална.
 
Үндэсний их баяр наадмын албан ёсны вэбсайт болох http://eNaadam.mn-ээр үйл ажиллагаа, автозогсоолын зөвшөөрөл зэрэг үндсэн үйл ажиллагаатай холбоотой захиалга, зөвшөөрлүүд худалдаалах ба баяр наадмын комиссоос гаргасан нийт 8 мянган тасалбар зарагдана. Түүнчлэн уг сайтад баяр наадмын хөтөлбөр, 21 аймгийн мэдээлэл багтжээ.
 
Тасалбар захиалга 2022 оны долдугаар сарын 1-ний 11 цагаас http://eNaadam.mn сайт дээр идэвхжиж, вэбсайтад албан ёсны бүртгэлээ урьдчилан үүсгэсэн байх шаардлагатай. Нэг хэрэглэгч үүсгэсэн бүртгэлээ ашиглан хоёр тасалбар худалдан авах боломжтой. Тасалбар захиалга баталгаажсаны дараа та бүртгэл дээр оруулсан хаягаараа тасалбараа хүргүүлэн авч болно. Мөн уг сайтаар дамжуулан Хүй долоон худагт автомашинаа байршуулах зогсоолын эрхээ баталгаажуулах боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн...

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик...

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва  дүүргийн...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...