Monday, September 14, 2026

Улиастай суманд шинээр авто зам, явган хүний болон дугуйн зам тавьжээ

Date:

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Завхан, Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрбээр 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн

Донойн нисэх буудлын уулзвараас сумын төв хүртэлх 6.7 км хатуу хучилттай авто замын ажил, Улиастай сумын “Гудамж төсөл” -ийн хүрээнд хийгдсэн авто зам, гэрэлтүүлэг, явган хүний зам, гэрлэн дохио зэрэг ажлын бүтээн байгуулалттай танилцаж, холбогдох мэргэжилтнүүдтэй зарим асуудлаар санал солилцов. Улиастай сумын “Гудамж төсөл”-ийг “Төгс зам” ХХК гүйцэтгэж, авто замын гэрэлтүүлэг, борооны усны шугам, авто замын гадна холбоо, инженерийн шугам сүлжээ хамгаалалт, гэрлэн дохио суурилуулах, авто зам, явган хүний болон дугуйн замыг байгуулжээ. Тус компани нь инженер, техникийн ажилчдаа орон нутгаасаа шалгаруулан ажиллуулсанд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд талархал илэрхийллээ.

Харин Доной нисэх буудлын уулзвараас сумын төв хүртэлх 6.7 км хатуу хучилттай авто замын зураг төслийг “Ар Си Эс” ХХК гаргаж, “Тэргүүн саруул замХХК барилгын ажлыг гүйцэтгэж өнөөдрийн байдлаар асфальтбетон хучилтыг бүрэн хийж ашиглалтад оруулахад бэлэн болжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын талын өгөөжийг бодитой нэмэгдүүлсэн гэрээний өөрчлөлтийг эцэслэн баталгаажууллаа

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн Монголын талын...

Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал

Цаг үеэ хүмүүс бүтээдэг. Тэртээ 1990 оны намрын халуун...

ХБНГУ ОХУ-ын 150 дипломатчийг гэр бүлийн хамт тус улсаас гарахыг шаардав

ОХУ-ын 150 гаруй дипломатч болон тэдний гэр бүлийн гишүүд...

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...