Monday, November 25, 2024

“Хангарди” терминаль, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим зэргийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

Date:

Төр хувийн хэвшлийн түншлэлээр “Хангарди” терминаль, Төмөр замын гаалийн хяналтын бүс, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим, Хүнс барааны бөөний худалдааны төв зэргийг хотын баруун хэсэгт буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байгуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдөр тус ажлын хэсэг хуралджээ. Хүнс барааны бөөний худалдааны төв байгуулагдсанаар баруун 16 аймгийн 1.3 сая иргэний хэрэгцээ шаардлагыг хангах, мөн түгжрэлийг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байгаа юм.

Олон улсын худалдаа, логистикийн төв 2021-2025 онд нэн тэргүүнд хэрэгжүүлэх долоон төсөл боловсруулсны нэгээхэн хэсэг нь дээр дурдсан бүтээн байгуулалтууд юм. Тус төв “Хангарди терминаль” төсөл, Төмөр замын гаалийн хяналтын бүс төсөл, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим, Авто сэлбэг, тос тосолгооны материал, дагалдах хэрэгслийн бөөний төв, Хүнс барааны бөөний худалдааны төв төсөл, “Шувуут нуур” төсөл, Мод үржүүлэг, нуурын тохижилт, хамгаалалтын бүс тогтоох, зураглал гаргах төсөл багтжээ. Эдгээр төсөл цогцоороо хэрэгжих аваас нийслэлийн баруун дүүрэгт тээвэр логистик, гаалийн хяналтын бүс, олон улсын худалдаа, үйлчилгээний төв, аялал жуулчлал, амралт чөлөөт цагийн эко цогцолбор бүхий цоо шинэ төв бий болно гэж тооцоолж буй аж.

“Хангарди” терминальд баруун болно төвийн 16 аймгийг холбосон 100 автобусны зогсоол, 16900 метр квадрат талбайтай оффисын барилга, үйлчилгээний талбай, 300 авто машины зогсоол, нийтийн тээврийн дулаан зогсоол зэргийг цогцоор нь төлөвлөжээ.
“Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК-ийнхны боловсруулсан төслөөр бол шинээр баригдах үзэсгэлэнгийн танхим нь 10500 ам метр буюу “Мишээл экспо”-гоос дөрөв дахин том талбайтай, зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар байгууламж баригдах юм
Авто худалдааны цогцолбор

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...