Sunday, May 17, 2026

Цол нөхөн олгох 64 бөх хэн хэн бэ?

Date:

УИХ-ын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд нэр бүхий 64 бөхөд улсын цол нөхөж олгох санал тусгажээ. Эдгээр 64 бөхөөс 46 нь 1927-1937 оны хэлмэгдүүлэлтийн үед давааны тоогоор 9+9+10 ба 9+10+9, 10+9 гэсэн амжилт үзүүсэн арслангууд, 1931-1965 он хүртэл барилдаж ес давсан хоёр, найм давсан 10 заан, 1935-1973 онуудад зургаа давсан 16 начин цолтой бөхчүүд юм байна.

Мөн Хүй долоон худагт  болсон барилдаанд түрүүлсэн улсын харцага Б.Бат-Өлзий улсын арслан, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр улсын гарди цолтон болох эрх зүйн боломж үүсэх аж.

Ардын хувьсгалын 70 жилийн ойд түрүүлсэн Улсын аварга О.Балжинням шинэ хуулиар Даян аварга цол, Улсын гарди П.Сүхбат агсан, Д.Баяраа агсан, болон гарди Б.Гантогтох нар Улсын арслан цол хүртэх юм байна. Мөн Ардын хувьсгалаас хойш баяр наадмуудад хэлмэгдсэн гэх мэт зарим бөхчүүдийн цолыг нөхөн олгох боломж ч үүсэх юм. Гэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хууль болон, дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан тохиолдолд цол нөхөн олгох эрх зүйн боломж үүснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...