Wednesday, October 7, 2026

Эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгоно

Date:

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болгосон байна. Энэ хүрээнд Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавигдах ёс зүйн шаардлага буюу “дресс код”-ыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх; Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох; Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, зургаа авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзжээ.

Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Д.Тулга, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Түмэнбаяр нар оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...