Monday, August 10, 2026

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр “Самурай” бондын өрийг урьдчилан төлнө

Date:


 Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах “Самурай” бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
“2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээлжээ. Мөн энэ 2022 онд Хөгжлийн  банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлөх, зах зээл дээрээс буцаан худалдан авч өрийг бууруулах асуудлыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ.

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...