Thursday, October 30, 2025

С.Буяннэмэхийн нэрэмжит “Төрөлх монгол хэл-2022” уран бичлэгийн улсын VII уралдаан боллоо

Date:

Үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Хүүхдийн төв номын сан, “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-тай хамтран “Төрөлх монгол хэл-2022” уран бичлэгийн улсын VII уралдааныг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Монгол үндэсний бахархал болсон монгол бичгээ, залуу үедээ өвлүүлэн үлдээх, цаашид суралцах сонирхол төрүүлэх, уран чадвар эзэмшүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах зорилгоор энэ жилийн уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм.

Уралдаан 3 үе шат зохион байгуулагдаж, эхний шатанд Сономбалжирын Буяннэмэхийн тэрлэсэн

“Нэгэн зурвас яруу үг нь

Мянган ланд таацмуй”,

“Бие байдалд хүрмэгц

Бичгийн утгыг эрхэлмүй

Билгийн ухааныг төгсмөгц

Биндэрьяагийн гэрлийг сацруулмой” хэмээх үгийг бичиж уралдлаа. Уралдааны үеэр “Өөртөө бичиг” ТББ-ын санаачлагч дизайнер, уран бичээч, БСШУЯамны “Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгч” шагналт  Г.Ганзориг С.Буяннэмэхийн “Эрдэм үнэний үндэс мөн” хэлсэн үгийг 3х6 метрийн цаасан дээр бичиж, уран бичлэгийн үзүүлбэр үзүүлэн “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-д дурсгав.

Уран бичлэгийн уралдаанд зургаан аймаг, есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй сурагч, дөрвөн их дээд сургуулийн оюутнууд оролцсоноос тэргүүн байрыг Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн 12а ангийн сурагч С. Баярмөнх, 2-р байрыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 11б ангийн сурагч Ү.Энхжин, 3-р байрыг Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 11-р ангийн сурагч Н.Нямчимэг, Тусгай байрыг Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн 11г ангийн сурагч Х.Номин, Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн 12в С.Бүрэнбазар нар тус тус эзэлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Оролцогч бүх хүүхдүүддээ талархал, номын хамт гарын бэлэг гардуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа

Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон...

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...