Thursday, August 13, 2026

Нэг ширхэг хуруу зай 800 мянган литр ус бохирдуулдаг

Date:

Дэлхий нийтийн ахуйн хэрэглээнд өргөн нэвтэрсэн батарей буюу зайг мөнгөн ус, цайр, хар тугалга тэргүүтэй химийн элементүүд, хүнд металлуудын оролцоотой бүтээдэг. Бид цагны зай, хүүхдийн тоглоомны зай, гар утасны батерей, автомашины аккумлятор гээд ахуйн бүх зүйлдээ зайг их хэрэглдэг ч цэнэг нь дуусахад шууд хог дээр хаядаг. Энэ мэт хуруу зай гар утасны батерей, автомашин техникийн аккумляторыг ямар ч хяналтгүй ил задгай хаяж байгаа нь хүний эрүүл мэндэд болон байгаль орчинд ямар их хор хөнөөл сөрөг нөлөөлөл үзүүлж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ өөрсдөө зөрчиж байгаагаа мэддэггүй.

Энэхүү олон хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг. Нэг ширхэг жижигхэн хуруу зай дөрвөн метр квадрат талбай хордуулж, 800 мянган литр ус бохирдуулдаг хор уршигтай. Бас нэг томоохон аюул нь хүүхдийн, тэр дундаа 0-6 насныхны эрүүл мэндэд илүү сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн үед хүүхдүүд зайгаар тоглох амандаа хийх тохиолдлууд их байгаа. Ингэх нь хүүхдийн оюун ухааны цар хүрээг багасгаж, сэтгэн бодох чадварыг удаашруулдаг хэлний амтлах чанарыг алдагдуулдаг, хэл ярианы гажигтай болох тохиолдолууд гардаг. Мөн хорт хавдар, уушгины өвчлөл, уураг тархины саажилт үүсэхэд нөлөөлдөг маш ихээр нөлөөлдөг нь тогтоогджээ. Байгальд задралгүй 100 жил хадгалагдан улмаар задралд орж, озоны давхаргад гарч нэг нэгж хорт бодис нь 16 нэгж талбайг цоолж маш их хор хохиролтой болохыг АНУ-ийн зарим эрдэмтэд аль хэдийн тогтоожээ. Бид хүүхдэд зай өгч болохгүй гэдгийг мэддэг ч шууд хог дээр хаядаг зай батерейг зориулалтын устгах газар Монголд байхгүй учир энгийн хогтой хамт хаяхаас өөр арга байдаггүй.

Зайг химийн найрлагынх нь хувьд маш олон ангилладаг бөгөөд манай оронд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь никель кадми (NiCd), никель металлын холимог (NiMH) никель цинк (NiZn), литиум ион (Li-ion), мөнгөн ус (Mercury), шүлтэн (Alkaline) батерей зайнууд байна. Төр засгаас хаягдал зайны талаар бодлого боловсруулж хянадаг устгадаг болтол дээрх тэмдэглээтэй зайнууд дотроос дахин цэнэглэх зохиулалтай ЛИТИУМ ИОН (Li-ion) нь тэмдэглэгээтэйг хэрэглэх нь зохистой юм. Бусад төрлийн зай нь нэг удаа хэрэглээд хаядаг гэсэн үг. Нэг удаагийн хэрэглээний зайнаас татгалзаж байгаль орчноо хамгаалах, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах алхам хийгээрэй.

Хуруу зайны хэрэглээний талаар МҮОНТ-ийн 2019 оны 12-р сарын 6-ны мэдээллийг хүргэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...