Wednesday, July 1, 2026

“Францын соёлын өдрүүд” зохион байгуулагдана

Date:

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Францын соёлын өдрүүд” болон “Дэлхийн театрын өдрүүд”- ийг тохиолдуулан Улаанбаатар дахь Аллианс Франсез төв, Монгол улс дахь Францын төлөөлөгчийн газар Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны 3 дугаар сарын 27-ны Ням гарагт Сүхбаатарын талбайд 14:00-18:00 цагийн хооронд “Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна.

Соёлын өдөрт сургалт судалгааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын компани, ресторан, ТББ болон франц хэлтэн орнуудын дипломатын төлөөлөгчийн газар зэрэг 40 гаруй байгууллага оролцоно. Тус арга хэмжээний үеэр оролцогч байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, Монгол дахь франц хэл, соёл сонирхогч, суралцагчдад франц хэлээр харилцах таатай боломжийг бий болгоно. Түүнчлэн урлаг соёлын арга хэмжээнд Циркийн үзүүлбэр, DJ Løwne, Voice шоуны “содон төрх” дуучин Jojo хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Мөн франц хэлтэн орнуудын хүнсний бүтээгдэхүүн амталгаа явагдахаас гадна олон нийтэд нээлттэй “Шөлний тэмцээн” зохион байгуулагдана. Өдөрлөгийн оргил үед Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа тоглогдох алдарт “Кармен” дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцээр шууд дамжуулж олон нийтэд толилуулна. Та бүхний өргөнөөр оролцохыг хүсье.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...