Saturday, August 22, 2026

БНХАУ-д “Боинг 737-800” онгоц осолджээ

Date:

БНХАУ-ын иргэний агаарын тээврийн “Боинг 737-800” онгоц Кунмин-Гуанжөү чиглэлд нислэг үйлдэх замдаа Гуанси мужийн Гүйжөүгийн өндөр уулын бүсэд унажээ. 8000 гаруй метрийн өндрөөс 2 минутын хугацаанд уул мөргөн унаж дэлбэрснээс тухайн газарт ойн түймэр дэгдээд байгаа юм байна. Ослын газарт бороо орох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь аврах ажиллагаанд саад учруулж болзошгүй байгаа аж. Онгоцонд 123 зорчигч, багийн 9 гишүүн, нийт 132 хүн зорчиж явсан гэж иргэний агаарын тээврийн удирдлагын мэдээлжээ.

Хятадын албаныхан ослын газарт 1000 орчим гал сөнөөгч, орон нутгийн зэвсэгт хүчний 100 гаруй хүнийг аврах ажиллагаанд илгээжээ. Гуанси хотын гал унтраах албаны мэдээлснээр ослын газарт 20 орчим галын машинтай 117 онцгой байдлын ажилтан ирсэн байна.

“Боинг 737 Макс” загварын онгоц 2018 онд Индонезид, 2019 онд Этиоп улсад осолдсон тул Хятадад нислэгийг нь сэргээгээгүй байгаа юм. Саяын осолдсон онгоц дээрх загварынх биш байжээ. Энэхүү осол нь 1990-ээд онд болсон олон хүний ​​аминд хүрсэн ослын дараа орох Хятадад тохиолдсон хамгийн том агаарын гамшгийн нэг болж магадгүй гэдгийг хэвлэлүүд онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...