Sunday, November 24, 2024

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Орхон аймагт ажиллалаа

Date:

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд Орхон аймагт өнөөдөр ажиллах хугацаандаа ЭМГ, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч, ажиллагсадтай уулзалт хийж эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийг танилцуулж, эмч ажилчдын санал бодлыг сонсжээ. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон байна. Тус төв нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх юм.

Эрүүл мэндийн дэмжих төвд улсын төсвийн 180 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засвар үйлчилгээг хийж, ясны сийрэгжилтийг оношлох аппарат, шүдний тоног төхөөрөмж, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлох Танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат, дижитал рентген аппарат, зүрхний бичлэгийн аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, ходоод, улаан хоолойн уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат зэрэг нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ, 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс даяар бүх нийтийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян эхлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих төвүүд байгуулагдаж байна. Мөн улсын төсвийн санхүүжилтээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өндөр өртөг бүхий ангиографийн болон компьютер томографийн аппаратыг суурилуулснаар гуравдугаар шатлалын эмнэлэгт очих шаардлагагүй, орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгааг онцолсон юм. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, ажиллагсадтай уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудаа танилцаж тэдний санал бодлыг сонссон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...