Sunday, September 27, 2026

УДШ Ардчилсан намын ҮБХ-г хүчин төгөлдөр гэж үзсэн шийдвэрээ тайлбарлах шаардлагагүй гэв

Date:

Улсын дээд шүүх Ардчилсан намын ҮБХ-г хүчин төгөлдөр гэж үзсэн шийдвэрээ тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ. Өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын “Онц Их хурал”-ыг зарласан ҮБХ-ны гишүүдийг хүчин төгөлдөр гэж үзсэн шийдвэрээ баталлаа. Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааныг удаа дараа үгүйсгэж, 38-р тогтоолоор батлагдсан ҮБХ-ны гишүүдийг хүчин төгөлдөр бус гэж тайлбарласаар ирсэн. Тиймээс АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир 38-р тогтоолыг тайлбарлаж, үнэхээр ҮБХ-ны хурал хүчин төгөлдөр биш бол тайлбарлаж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хурал болж 2021.12.20-ны өдрийн “Онц Их Хурал”-ыг зарласан, зохион байгуулсан ҮБХ-ны хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн шийдвэрээ тайлбарлах шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс Улс төрийн намын тухай хуулинд заасан АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ-нь хүчин төгөлдөр бөгөөд түүний зарласан аливаа шийдвэр хууль ёсны юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...