Friday, August 14, 2026

Тэгш, хүртээмжтэй байдлыг уриалсан өвлийн паралимпийн наадам эхэллээ

Date:

Бээжингийн өвлийн олимп хаагдсанаас хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Хятадын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд гуравдугаар сарын 4-ний баасан гарагийн орой Паралимпийн өвлийн наадам нээлтээ хийлээ. Хүртээмжтэй байдлыг уриагаа болгон онцолсон энэхүү Паралимпийн өвлийн наадмын нээлтийн ёслолд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон нийгмийн бүхий л салбарын төлөөлөл, мөн уран бүтээлчид оролцсон байна.

2004 оны Афин, 2008 оны Бээжингийн паралимпийн уртын харайлт, гурвын харайлтын аварга Ли Дуан паралимпийн бамбарыг цасан ширхгийн хэлбэртэй аварга том тогоон дунд байрлуулснаар цаг гаруй үргэлжилсэн ёслол өндөрлөжээ.

“2008 онд Бээжин хот өвөрмөц онцлогтой, өндөр стандартын паралимпийн наадмыг зохион байгуулсан. Өнөөдөр 14 жилийн дараа Бээжин дахин Паралимпийн хөдөлгөөний төв болж байна. Бидний зорилго бол “Хоёр наадам, тэгш гайхамшиг”-т хүрч, дэлхийн хэмжээнд хялбар, аюулгүй, гайхалтай өвлийн Паралимпийн наадмыг үзүүлэх явдал юм” гэж “Бээжин 2022” паралимпийг зохион байгуулах хорооны дарга Цай Ци хэлжээ. Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс хэлсэн үгэндээ Хятадын зохион байгуулагчдад талархал илэрхийлэв. Парсонс “Өөрчлөлтийг спортоор эхлүүлнэ. Энэ нь зөвхөн эв найрамдал авчрахаас гадна хүмүүс, хотууд, улс орнуудын амьдралыг өөрчлөх хурдасгуур болж чадна” гэжээ.

Бээжингийн өвлийн паралимпийн наадам гуравдугаар сарын 13 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 564 тамирчин 78 төрөлд медалийн төлөө өрсөлдөх юм. Өвлийн паралимпийн зургаа дахь удаагийн наадамдаа оролцож буй эзэн орон БНХАУ-ын баг спортын зургаан төрөлд 73 төрөлд өрсөлдөхөөр 96 тамирчнаа илгээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...