Saturday, November 23, 2024

АН-ын ээлжит бус XIII их хурал болж байна

Date:

АН-ын  ээлжит бус XIII их хурал өнөөдөр танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Ардчилсан нам ээлжит бус XIII их хурлаа 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Ардчилсан намын ээлжит бус XIII их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1192 төлөөлөгч Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ ээлжит бус хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Нийгмийн хүнд хэцүү, ээдрээтэй цаг үед зохион байгуулж байгаагаараа онцлог. Өнөөдрийн их хурлаар АН-ын Үндсэн дүрмийг өөрчилнө. Бид УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дараа миний бие хариуцлагаа хүлээж дэд даргад тамга тэмдгээ түр шилжүүлсэн. Харамсалтай нь дүрмийн бус бусармаг үйл явдал шил шилээ даган гарсан. Намыг бусниулж байсан урвагч нарыг оруулж ирсэн. Намын даргын сунгаанд оролцох 12 хүний нэрсийн жагсаалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын дүрмээр С.Эрдэнэ гэх нэр бүртгэлтэй хэвээр байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харгалзаад эргэж орсон.

Тамга тэмдгээ авъя гэтэл тамга аваад зугтсан. Могойг гурав хуваавч гүрвэлийг дайтай гэж. АН-ыг хэчнээн хуваагаад, гутаагаад ч нэмэргүй. Би эрх мэдэл, албан тушаалын төлөө улайраагүй. АН гэдэг бүтцээ хамгаалахын төлөө явна. Эрх баригчид алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу буруугаа чихдэг. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаж, оносон олон зүйл байсан. Гэхдээ оносон нь алдсанаасаа хэт дахин илүү гэж боддог. Үүгээрээ ч би бахархдаг. Сүүлийн үед АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна. Алдаа байсан. Гэхдээ бид нийгмийн хэмжээний алдаа гаргаагүй. Бид өмч хувьчлалыг эхлүүлсэн. Энэ нь тухайн үеийн алдаа байсан байж болно. Бид 30 жил улс орныхоо төлөө тэмцсэн. Монгол иргэдийн зүүдлээ ч үгүй хувь хүний эрх чөлөөг авч ирж өгсөн. Хувь хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө цаашдаа ч тэмцэнэ” гэлээ.

Мөн ээлжит бус XIII их хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй гишүүд болох Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд нар Ардчилсан намын өнөөгийн байдал болон Дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украйны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Би Украинд таван жил сурсан. Ханьтайгаа анх танилцсан. Ууган хүү маань төрсөн. Сэтгэл зүрхэнд ойрхон байдаг улс. Дайныг эсэргүүцэж байгаа маш олон орос хүн бий. Дайныг эсэргүүцэж байгаа оросын сая сая хүний талд байна. Нөгөө талд эх орноо хамгаалж байгаа Украины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлмээр байна” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...