Wednesday, May 13, 2026

“Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогын арга хэмжээ, хэрэгжилт”салбар хуралдаан болов

Date:

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр “Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогын арга хэмжээ, хэрэгжилт” салбар хуралдаан болж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замаа тодорхойлон хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуралдааныг нээж ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох үг хэлэв. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас завсарлаад байсан Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ өдрүүдэд болж байна. Өнгөрсөн хоёр жил дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарт тулгарсан сорилт, бэрхшээл, алдаагаа олж харах он жилүүд байлаа. Энэ бүхнээс дүгнэлт хийж, бодлого шийдвэрээ эргэн харах, алдаа дутагдлаа засах боломж бидний өмнө бий болж байна. Энэ удаагийн хурлаар бодлогын томоохон шийдвэр гарч, салбарын үйл ажиллагаа нэг алхам урагшлах боломж нээгдэнэ гэж харж байна гэдгээ салбар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Б.Буянтогтох дарга онцлов. Энэхүү салбар хуралдаанаар хоёр үндсэн илтгэлийг хэлэлцсэн юм. Тухайлбал,

  • “ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ, ХЭРЭГЖИЛТ” илтгэлийг  ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох тавьж хэлэлцүүллээ.   
  • “ЭМ ЗҮЙН АЛБАНЫ ЧИГ ХАНДЛАГА, САЙН ТУРШЛАГА” илтгэлийг УНТЭ-ийн Эм зүйн албаны дарга С.Уянга тавьж хэлэлцүүлсэн юм.

Илтгэл тус бүрээр удирдах ажилтнууд хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойллоо. Эрүүл мэндийн салбарт нэгдсэн бодлого, түүнд уялдсан шийдвэр гаргалтыг бий болгох тал дээр зохих арга хэмжээг авч буй. Үүний нэг том ололт нь Эрүүл мэндийн салбарын нэгдсэн худалдан авалт гэдгийг салбар хуралдаанд оролцогчид онцолж байлаа.  “Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогын арга хэмжээ, хэрэгжилт” салбар Хуралдаанаар эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж болон эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийн зохицуулалтын талаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мөн энэхүү хуралдаанаар салбартаа тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар зөвлөмж гарган холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн, зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллуулах үүрэг чиглэлийг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бүгд найрамдах Энэтхэг улстай жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол...

“Мөнгөн хазаарын чимээ” наадамд Т.Пүрэвжаргал түрүүллээ

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын...

Вадим Розенштейн: Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг WR Chess багтаа угтан авч байгаадаа баяртай байна

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч. Тэрбээр...

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмонг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонголоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо....