Saturday, January 10, 2026

Хоошорюү С.Бямбасүрэн комүсүби цолтой барилдана

Date:

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын барилдаан харү башё гуравдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд болно. Сүмочдын оноолт буюу банзүкэ гарсан бөгөөд харү башёг их аварга Тэрүнофүжи ганцаар тэргүүлэн барилдана. Түүний араас Шодай,Такакэйшо, Митакэүми нарын гурван озэки эрэмбэлэгджээ.

Озэки нарын араас Вакатакакагэ, Аби нарын сэкивакэ цолтнууд бичигдэж байгаа бол зүүн жигүүрийн комүсүбид Таканошо, баруун жигүүрийн комүсүбид Монголын бөх Хоошорюү С.Бямбасүрэн эрэмбэлэгдсэн байна. Хоошорюүгийн хувьд 2020 оны есдүгээр сард дээд зиндаанд орж ирснээс хойш зиндаагаа тогтмол ахиулж, маэгаширагийн дээд хэсэгт барилдах болсон бөгөөд харү башёд ийнхүү анх удаа саняакү буюу өндөр цолтой барилдахаар болоод байна.

Манай сүмочдоос Ичиножо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар маэгаширагийн баруун, зүүн жигүүрийн хоёрт, Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн дөрөвт, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн зүүн жишүрийн наймд эрэмбэлэгджээ.

Жюүрёо зиндаанд барилдаж буй ганц монгол сүмоч Азүмарү С.Тодбилэг зүүн жигүүрийн хоёроос босож барилдана. Өмнө нь дээд зиндаанд барилдаж байсан туршлагатай бөх тул Азүмарү гуравдугаар сард 50-иас дээш хувийн амжилт үзүүлбэл макүүчид дэвших боломжтой.

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бортээгийг “хөдөлгөж”, хар алтны ашгийг өсгөнө

Манай улсын нийт экспортын орлогын 40 хувийг бүрдүүлдэг “хар...

“Улаанбаатар Арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар...

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын...