Thursday, July 9, 2026

Сэдэв бүхнийг сэвдэг ч Ардчилсан намд ахадсан асуудал гэж бий

Date:

Ардчилсан намын мэдэгдэл олны доог тохуу болж байна. Бас дургүйцлийг нь төрүүлж байна. Өөрсдийн дотоод хэрүүл тэмцлээ яая ийе гэж байгаа, нам нь байгаа үгүй нь мэдэгдэхгүй болсон, цөөн хэдэн лидер нь хоорондоо алалцаж байгаа ийм нам Орос, Украины асуудлаар овлигогүй, сүржин мэдэгдэл гаргана гэдэг саваагүй нохой саранд хуцав гэгч л болж. Парламентад суудалтай намын хувьд энэ бол тун зохисгүй алхам.

“Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн” гэж заасан байдаг. Үүгээр бодоход Монгол Улсын гадаад бодлого бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож, шахаж шаардах биш юм.  

Монгол Улсын гадаад бодлого, байр суурь гэж байхаас биш дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам тус бүр Монгол Улсын Эдийн засаг, хүн амд нөлөөлөх гадаад бодлогын асуудлаар сүржин даржин мэдэгдэл хийх нь зохисгүй. Украины асуудлаар үнэхээр дуугармаар байгаа бол төр засагтаа хандаж байр сууриа илэрхийлэхийг шаардах ёстой. Энэ бол байж болох асуудал. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан шаардлага тавина гэдэг хэтэрхий гэнэн тэнэг, нөгөө талаас болчимгүй үйлдэл юм. Тэгээд бас энэ асуудлаар тайван жагсаал, цуглаан хийх юм гэнэ. Ингэж дөвчигнөх нь Ардчилсан намыг ямар мэдлэг, боловсролтой улс удирдаж байгааг л харуулж байна. Сэдэв бүхнийг шүүрч сэвж, түүнийгээ тэмцэл гэж ойлгодог зарим нөхдийг Ардчилсан нам оройдоо залчихсан болохоор тив алгасан тэнэгээ гайхуулж байгаа ажээ. Гэхдээ энэ бол алийгаа алдчихаад арчаагүйтэж байгаа Ардчилсан намынханд арай л ахадсан сэдэв шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...