Monday, April 7, 2025

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болно

Date:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбаруудын төсөл болон Монголын төв нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлуудын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэснийг хэрхэн хэрэглэх талаар хэлэлцэх аж. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан нь Улсын дээд шүүхээс тайлбар гаргах шаардлагатай гэж үзсэн аж.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн өнөөдрийн хуралдаанаар Монголын төв намыг бүртгэх юм бол манай улсын 36 дахь улс төрийн нам албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...