Wednesday, July 23, 2025

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусийн талтай хамтран ажиллана

Date:

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит 6 дугаар хуралдаан болов

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Комиссын Монголын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчик нар тус тус даргалав.

Хуралдаанаар талууд хоёр улсын эдийн засгийн байдал, хөгжлийн бодлого, зорилтуудын талаар харилцан мэдээлж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, зам тээвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Түүнчлэн өмнөх 5 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол, Беларусийн хамтын ажиллагааг 2019-2021 онд хөгжүүлэх замын зураглалын биелэлтийг хэлэлцэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойллоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд 2019 онд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон төслүүд, тухайлбал Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр тохиров.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусийн талтай хамтран ажиллахаар болов. Комиссын хуралдааны үр дүнгээр протокол байгуулж, ээлжит хуралдааныг 2023 онд Минск хотноо зохион байгуулахаар болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүрс тээвэр, татан авалтыг нэмэгдүүлэх асуудлаар “Чайна энержи групп” компанийн төлөөлөлтэй уулзжээ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод...

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг...

Төрийн далбааны эхийг зохиосон төгөлдөр авьяастан Додийн Чойдог

Дорнод аймгийн Баяндун сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой...

Зууны домогт хилчин, зургаадай таягтай генерал

Баян оросын хамжлага Баяндун сумын дарга болсон нь ...Хавтгай цагаахан...