Wednesday, May 13, 2026

Төрийн өндөр албан тушаалтай 29 хүн ХОМ-ээ гаргаж өгөөгүй байна

Date:

Улсын хэмжээнд 47.3 мянган албан тушаалтан ХАСХОМ бүртгүүлээд байна

Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас  улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус   газарт ирүүлсэн дүнгээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:30 цагийн байдлаар 47.3 мянган албан тушаалтан буюу 98.6 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтнууд байгаагаас одоогоор 29 буюу 8.6  хувь гаргаагүй байна. 

Дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал,

  • “Эрдэнэс Монгол” ХХК
  • “Эрдэнэс Таван толгой” ХК
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал

АТГ-ын  https://meduuleg.iaac.mnц  цахим систем нь 2022 оны 2 дугаар сарын 15-ны 23:59 цагт хаагдах тул энэ хугацаанаас өмнө уг системд нийтийн албан тушаалтан нь ХАСХОМ мэдүүлэх үүрэгтэй.

Албан тушаалтан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу  ХАСХОМ-ийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээх эрх зүйн зохицуулалттай. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын онгоц Вашингтоны цагаар мягмар гарагийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт 76 хувь, экспорт 58.7 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 12-ны...

“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн 2026 оны биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрчээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 08-ны...

Бүгд найрамдах Энэтхэг улстай жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол...