Wednesday, October 7, 2026

АТГ Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан зарим объектод нэгжлэг явуулжээ

Date:

28 гомдол, мэдээлэлд хэрэг нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны хоёрдугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 38 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа юм байна.

Түүнчлэн эрүүгийн 579 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 552 хэрэг шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зээл олголт, төлөлтийг шалгах эрүүгийн хэрэгт зарим объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл 2-ыг бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...