Sunday, August 16, 2026

Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

Date:

Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд нийт хүн амыг хамруулах талаар хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын 60 гаруй ажилтан, сэтгүүлч хамрагдав. Сургалтаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны ач холбогдол, хүрэх үр дүн, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний өнөөгийн байдал, хяналт, урьдчилан сэргийлэлт, эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт болон эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэл зэрэг сэдвүүдээр илтгэл презентаци танилцуулж, ЭМЯ болон харьяа эрүүл мэндийн байгууллагын холбогдох мэргэжлийн хүмүүс сургалтыг удирдан явууллаа.

Хүн амын дунд өвчлөл, нас баралтад хүргэж байгаа зонхилон тохиолдох өвчин эмгэгийг эрт илрүүлэн, оношилж цаашид даамжруулахгүй эмчлэх нь өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэх, өвчний хожуу үе шатанд гарах эмчилгээний өндөр зардал, эмнэлгийн ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм.   Цаашид хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттай ​хэрэгжүүлэх нь нэн чухал тул уг зорилтын хүрээнд холбогдох журам, зохицуулалтыг шинэчилж байна.

Энэ нь хүн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах тэгш боломж олгох, иргэдийн оролцоотой сонголтыг бий болгож, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээнд хувь хүний оролцоог нэмэгдүүлж, нотолгоонд суурилсан сонголтыг хийх зохицуулалтыг оруулснаар шаардлагагүй оношилгоо, шинжилгээний тоог бууруулахад эерэг нөлөөтэй байх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...