Tuesday, June 30, 2026

О.Дашпагма: Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг хүний папиллома вирусээс сэргийлэх үндсэн арга нь вакцин

Date:

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд вакцинжуулалт тусална

Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус (ХПВ) юм. Бэлгийн замаар дамжин халдварладаг ХПВ-ээс сэргийлэх хамгийн гол арга нь уг вирусийн эсрэг вакцин гэж үздэг. Энэхүү вакциныг дэлхийн 79 орон үндэсний дархлаажуулалтын товлолдоо оруулан 9-14 насны охиддоо хийж эхэлсэн. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд хамрагддаг бөгөөд манай бүсийн 13 орон буюу 48 хувь нь энэ вакциныг товлолдоо оруулжээ. Манай бүсийн орнуудаас Малайз, Филиппин, Өмнөд Солонгос амжилттай хэрэгжүүлсэн гэж үздэг.

Эмэгтэйчүүд 1. Эрт насанд бэлгийн хавьталд орохоос татгалзах, 2. ХПВ-ийн эсрэг вакцин хийлгэх, 3. 30-60 насандаа гурван жил тутам эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын яриаг хүргэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...