Tuesday, June 30, 2026

Дээд шүүх МАН-ын дарга болон дүрмийн өөрчлөлтийг бүртгэжээ

Date:

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 09-ний өдөрж болж Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, тус намын 2021 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрийн XXX Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгож баталсан, намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцсэн хэмээн үзэж, намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэжээ. МАН энэхүү дүрмийн өөрчлөлтөөрөө авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шүүхээр шалгагдаж байгаа гишүүддээ улс төрийн ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй бөгөөд хуулийн байгууллагад шалгагдаж эхэлбэл намаас түдгэлзүүлэх, улмаар гишүүнчлэлээс хасах зэрэг ёс зүйн хариуцлага тооцох заалтыг оруулсан юм.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар мөн Ардчилсан намын тэргүүн дэд дарга гэх Д.Ганбатаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын дээд шүүхэд “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг ирүүлсэн байна. Ардчилсан намын Үндсэн дүрмийн 9.1.1-д намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг намын Их хурал шийдвэрлэхээр заасан байх тул Үндэсний бодлогын хороонд намын  үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй гэж үзэн ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...