Friday, August 14, 2026

Архивын 15 төрлийн лавлагааг нийслэлийн 30 хорооноос олгож байна

Date:

Нийслэлийн Архивын газраас олгодог гурван төрлийн архивын үйлчилгээг нийслэлийн долоон дүүргийн долоон хорооноос олгодог байсан бол 2021 онд 15 төрлийн архивын лавлагааг нийт 30 хорооноос олгодог болж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад байна. Архивын лавлагааг хорооноос авах болсны сацуу цаасан суурьт архивын материалыг цахимжуулах ажлыг Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хотын засаглалыг сайжруулах төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/ болон Азийн сан хамтран хэрэгжүүлж буй юм. Энэхүү ажлын үр дүнд 2021 онд нийслэлийн хэмжээнд олгосон нийт архивын лавлагааны 96 хувийг хугацаа алдалгүй олгосон байна.

2021 онд хорооноос үзүүлдэг төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг тэгш шударга, түргэн шуурхай, иргэдэд ойр байх, уян хатан байх, эрэлт хэрэгцээг хангахуйц байх нөхцөлийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор  “Нийслэлийн Архивын үйлчилгээ үзүүлж буй 30 хорооны зохион байгуулагч нарын дунд төрийн болзолт уралдаан” зарласан. Энэхүү уралдааныг Хотын засаглалыг сайжруулах төслийн зүгээс дүгнэж, амжилттай ажилласан зохион байгуулагч нарт батламж гардууллаа. Батламж гардуулахад НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргил нар оролцов. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...