Tuesday, November 26, 2024

Дугуйн спортын мэргэжлийн баг анхны тэмцээнээ эхлүүллээ

Date:

Монголын дугуйн спортын анхны мэргэжлийн баг /UCI continental/ “Ferei-Mongolia Development team” Олон улсын дугуйн холбоонд энэ жилээс албан ёсоор бүртгэгдэж, улирлын хамгийн эхний тэмцээнээ өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсаас эхлүүлж байна.

Өнгөрсөн оны сүүлээр байгуулагдсан тус багт Монголын шилдэг 16 тамирчин уралдахаар гэрээ хийсэн бөгөөд энэ удаа ОУХМ, налуу замын дугуйн дэлхийн аварга Б.Тэгшбаяр, ОУХМ Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс нарын зургаан тамирчин, хоёр дасгалжуулагч, нийт найман хүнтэй баг бүрдүүлэн “Шаржахын олон өдрийн уралдаан” /Tour of Sharjah/-д оролцоно.

“Шаржахын олон өдрийн уралдаан” нь 2013 оноос эхлэн зохион байгуулагдсан, Олон улсын дугуйн холбооны 2.2 ангилалд багтдаг нэр хүндтэй тэмцээн юм.Манай баг тэмцээндээ оролцсоныхоо дараа /I.28-II.1/ шууд Турк улсад очиж бэлтгэл хийх бөгөөд II.5, II.19, II.20, III.5, III.6, III.20-ны өдрүүдэд UCI-ийн 2.1 ангилалд багтдаг “VeloAlanya” нэг өдрийн цуврал тэмцээнүүдэд уралдана.

Олон улсын сонирхогчдын болон мэргэжлийн дугуйн холбоод 1995 онд нэгдсэнээс хойш үндэсний холбоо, тамирчдад чансаа тогтоодог болж, шилдэг 50 улсын 200 дугуйчид л олимпын эрх олгох хатуу шалгууртай болсон. Ингэснээр Монгол Улс олимпын эрх авахын тулд өөрсдөө мэргэжлийн баг байгуулах юмуу, шилдэг тамирчдаа гаднын мэргэжлийн багт уралдуулан чансааны оноо цуглуулах зайлшгүй шаардлага үүссэн юм.

Монголын дугуйн холбоо өнгөрсөн жилүүдэд дээрх шаардлагыг хангахын тулд олон улсын тавцанд өрсөлдөх шилдэг тамирчин бэлтгэхийг гол зорилгоо болгож ажилласан бөгөөд эдүгээ Малайз, Япон зэрэг улсын мэргэжлийн багт монгол тамирчин уралддаг болоод буй. Харин энэ жилээс мэргэжлийн баг байгуулах хоёр дахь зорилгоо биелүүлээд байгаа бөгөөд одоо өндөр амжилт гаргаж, их оноо цуглуулах, олимпын эрхээ авах л үлдээд байна.

АНЭУ-д эхэлж буй энэ тэмцээнд 22 улсын баг оролцож байна. Гэхдээ Ковидын улмаас улс орнуудын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор ирсэн ч шинжилгээ эерэг гарсны улмаас зарим баг ердөө ганц тамирчинтай, эсвэл  техник туслалцааны ажилтангүй, амралтын цэг дээр хоол хүнс хангах ажилтангүй оролцож байгаа ажээ. Харин Монгол Улсын баг тамирчдын хувьд бүгд сөрөг гарч, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тайванийн Meiyo багийнханд манай талаас техник туслалцааны дэмжлэг бас үзүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...