Friday, September 18, 2026

767 чингэлэг ачаа татаж авчээ

Date:

Замын-Үүд–Эрээн авто замын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 2022 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар нийт 592 тээврийн хэрэгслээр 767 чингэлэгт 12,825 тонн ачаа татаж авчээ. Өнгөрсөн долоо хоногт м.куб ачааны үнэ 1800-2000 юань байсан бол энэ долоо хоногт 1600-1800 юань болж буурсан. Өнгөрсөн пүрэв гарагт Замын-Үүд дэх бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг ачааны хураамжийг цуцалсан. Ингэснээр ачаа, барааны үнэ буурах нөхцөл бүрдлээ. Тээврийн үнэ тарифын хувьд улсын хилийн шугамаас бүс нутгийн логистикийн төв хүртэлх 14.8 км зайд хийгдэх тээвэрлэлтэд Засгийн газрын зүгээс тодорхой зохицуулалт хийж байгаа бол гаалийн хяналт, шалгалт хийгдсэн чингэлгийг Замын-Үүд сумаас автомашинаар дунджаар 3-3.5 сая төгрөгөөр тээвэрлэж байгаа. Харин төмөр замаар 40 футын нэг чингэлгийг 2.5 сая орчим төгрөгөөр тээвэрлэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Сонгинохайрхан дүүргийн нутагт нүүрсхүчилийн хийн ялгарал багатай, уур амьсгалын...

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ирц, оролцоо өндөр, идэвх санаачилгатай байж эрүүл мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард...

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт элсэгчдэд батламж гардууллаа

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэгт...

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...