Saturday, October 3, 2026

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдав

Date:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл  2022 оны  анхны хурлаа  нэгдүгээр сарын 13-ны өдрийн пүрэв гарагт хийлээ. Хурлыг Зам, тээврийн хөгжлийн сайд бөгөөд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга Л.Халтар удирдаж үндсэн 7 асуудлаар илтгэл мэдээллийг авч хэлэлцүүлэв.

Хуралд  Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар,Тээврийн цагдаагийн албанаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан урьдчилан сэргийлэх арга зам” , Эрүүл мэндийн яамнаас “Осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа” Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг хандлагыг сайжруулах, замын хөдөлгөөнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь”,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас  “Жолооч бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох нь” Нийслэлийн засаг даргаас  нэмэлт мэдээлэл оруулж хэлэлцүүлэг хийлээ. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албанаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах  Үндэсний зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажил, 2022 онд үйл ажиллагааны төлөвлөөгөөний төслийн талаар танилцуулж, Үндэсний зөвлөлийн гишүүдийн санлыг тусгаж хурлаас тогтоол гаргах шийдвэр гаргаснаар хурал өндөрлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...