Friday, November 7, 2025

Огло үсэрч орж ирэхээ боль оо, Оюунчимэг гишүүн ээ!

Date:

“Эмч болохын тулд олон жил хичээсэн. Энэ цар тахлын үед өвчтөнтэйгээ хамт үхэхийг эмч хүн хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл эмч хүн тангарагтай байдаг юм”. Энэ бол эмч хүний үг. Өнөөдөр цар тахлын улмаас хэчнээн олон хүн нас бараад байгаа билээ.
Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 2000 гаруй иргэн амь насаа алдаад буй. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнийг ялгалгүй ажиллаж иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсч байна. Тэгвэл манай УИХ-ын гишүүд энэ хугацаанд юу хийсэн юм гэж асуумаар байна. Ялангуяа эмэгтэй гишүүд. Тэр дундаа Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Түүний сүүлийн үеийн попролт хэрээс хэтэрлээ. Эрүүл мэндийн сайдыг сүржигнэлээ, хэвлэлийнхэнд үнэн мэдээллээ өг ч гэх шиг. Иргэдийг худал мэдээллээр хангасан нэг ч хэвлэл өнөөдөр алга. Сэтгүүлчид эх сурвалжтай мэдээллийг иргэдэд хүргэх үүргээ хүлээсээр байгаа, цаашдаа ч хүлээж ажиллана. Тэгээд ч Байнгын хорооны хурал дээр тойргийнхоо асуудлыг ярьдаг байтал үсэрч орж ирээд Эрүүл мэндийн сайд руу илт дайраад байгаа нь цаанаа энэ яамыг “толгойлох” сонирхол ил далд цухалзаад байгаа юм биш үү. Омикрон өнөөдөр ямар хурдацтай тархаж байгааг энэ хүн мэдэж байна уу. Зөвхөн эрх ашгийнхаа төлөө хэнийг ч үгүйсгэж чаддаг, цаашилбал салбарыг илт басамжилдаг ийм нэгэн гишүүнтэйгээ хариуцлага тооцдоггүй юм уу. “ Бай-гаа онохгүй баахан попролтоо одоо зогсоо М.Оюунчимэг гишүүн ээ?

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Тэмээн жингийн аяны тухай 7 ангит баримтат кино бүтээжээ

Өвөрмонголын уран бүтээлчид "Тэмээчин Алтан-Уулын тэмээн жингийн аяны тэмдэглэл”...

Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах,...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл...

“Эйр Индиа” компанийн онгоц “Чингис хаан” нисэх буудалд ослын буулт хийжээ

2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско –...