Wednesday, August 19, 2026

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд 4-р тунгийн талаар мэдээлэл өглөө

Date:

Эрүүл мэндийн сайдын 2022 оны нэгдүгээр сарын 07-ны А/01 дугаар тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэлсэн. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэд вакцины 4 дүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм. Мөн нэмэлт 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол 4 дүгээр тунд хамрагдах боломжтой юм. Дээрх шалгуурт нийцсэн иргэд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийх боломжтой.

Өнөөдрийн байдлаар 4-р тунд 2500 орчим хүн хамрагдсан байна. Харин 3-р тунд 930 мянган хүн хамрагдаад байна. Нэмэлт 4-р тунгийн талаар ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

“Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.  Нийслэлийн Засаг дарга...

Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган шоо метр хөв цөөрөм байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

COP17 хурал зохион байгуулж буй талбайн цаашдын ашиглалт, зориулалтын...