Friday, September 18, 2026

Албан тушаалтнуудын мэдүүлгийн бүрдүүлэлтийг 16 дахь удаагаа зохион байгуулж байна

Date:

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар нийтийн албан тушаалтан нь тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Авлигатай тэмцэх газар 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Авлигын эсрэг хуулийн холбогдох заалт, Улсын Их Хурлын тогтоолоор баталгаажсан “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам”-д зааснаар төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлыг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан юм.

2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар “нийтийн албан тушаалтан” гэх харьцангуй шинэ нэр томъёо бий болсон бөгөөд уг хуулийн дагуу нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэг дээрээ нэмж хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх болсон билээ.

Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газар 16 дахь удаагаа улсын хэмжээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах дунджаар 45 мянга гаруй албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, нийтэд мэдээлэх, хянан шалгах үйл ажиллагааг зохион байгуулаад байна.

2021 онд төрийн өндөр болон түүнтэй адилтгах 311, төрийн улс төрийн 7741, төрийн захиргааны 12141, төрийн тусгай 13445, төрийн үйлчилгээний 5700, бусад 4354, нийт 43692 албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлсэн нь улсын хэмжээнд 100 хувийн дүнтэй байв.

Анхны жил 1200 орчим албан тушаалтан мэдүүлгээ гаргаж өгөөгүй, 750 гаруй албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж байжээ.

Харин өдгөө 100 хувийн оролцоотойгоор мэдүүлдэг болсон нь Авлигатай тэмцэх газраас тусгайлан мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж, цахим технологийн шинэчлэлийг шат дараатай нэвтрүүлж байгаагийн үр дүн төдийгүй нийтийн албан тушаалтнууд хуульд заасан үүргээ чанд хэрэгжүүлэн ажиллаж буйн илэрхийлэл юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Сонгинохайрхан дүүргийн нутагт нүүрсхүчилийн хийн ялгарал багатай, уур амьсгалын...

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ирц, оролцоо өндөр, идэвх санаачилгатай байж эрүүл мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард...

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт элсэгчдэд батламж гардууллаа

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэгт...

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...