Saturday, September 19, 2026

Монгол Улсын иргэдийг шалтгаангүйгээр зодсон гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Date:

БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд бусдад зодуулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгсэн мэдээлэлд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэс тайлбар хийжээ. Уг тайлбар мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 20:03 цагт Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Шиннунхён метроны буудлын ойролцоо Монгол Улсын гурван иргэн бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан. Дээрх мэдээллийг манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүс “Монгол Улсын гурван иргэнийг солонгос иргэн шалтгаангүйгээр зодсон” гэх ташаа мэдээллийг фэйсбүүк, цахим орчинд түгээж байна. Тус ЭСЯ-ны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулсан. Цагдаагийн газрын мэдээлснээр манай улсын найман иргэн хоорондоо маргалдсан явдал болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зодоон болж, нэгнийхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл байхгүй, хэргийг хянан шалгаж байгаа талаар мэдэгдсэн болно. ЭСЯ-ны Консулын хэлтэс” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Сонгинохайрхан дүүргийн нутагт нүүрсхүчилийн хийн ялгарал багатай, уур амьсгалын...

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ирц, оролцоо өндөр, идэвх санаачилгатай байж эрүүл мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард...

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт элсэгчдэд батламж гардууллаа

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэгт...

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...