Saturday, November 1, 2025

Мөсөн сурын харвааны нээлтийн тэмцээн боллоо

Date:

Мөсөн сурын харвааг нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг таниулах, уламжлалаа сэргээх, харваачдын ур чадварыг сайжруулах, иргэдийг эл спортоор хичээллүүлэх зорилгоор Монголын мөсөн сурын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг мөсөн сур харвааны нээлтийн тэмцээн өнөөдөр боллоо. Тус тэмцээнд 17 аймаг, найман дүүргийн 230 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос тэргүүн байрыг Баянхонгор аймгийн залуу харваач Б.Лхамсүрэн эзэлжээ. Тэмцээний дэд байранд “Мондэ” багийн харваач, спортын мастер Х.Болдбаатар, гутгаар байранд Баянхонгор аймгийн залуу харваач Л.Баттулга, дөтгөөр байранд Өвөрхангай аймгийнхарваач, спортын дэд мастер Б.Үнэнбат, тавдугаар байранд Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны харваач Э.Цэрэнтогтох нар шалгарсан байна.

Үндэсний дээл хувцсаа дэг ёсоор нь, иж бүрэн өмссөн харваачдаар Багануур дүүргийн харваач Л.Энхмөнх, “Петровис” багийн харваач М.Одмандах нар шалгарч, шагналын эзэд болжээ.

Тус нээлтийн тэмцээнээс мөсөн сурын спортын мастерын болзлыг таван харваач, дэд мастерын болзлыг мөн таван харваачхангасан байна.

Мөсөн сурын харваанд монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет, биет бус нандин өв, уламжлал хадгалагдаж байдаг аж. Мөсөн сурын харваа нь монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, хурдан түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болон эрт үеэс уламжлан хөгжиж иржээ. Монголд төдийгүй дэлхийд цорын ганц өв соёлд тооцогддог урианхайн мөсөн сурын харваа нь Баян-Өлгий аймгийн Булган суманд өдий хүртэл уламжлагдаж ирснийг цаашид хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын мөсөн сурын холбоог 2008 онд үүсгэн байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд...

Г.Арсланхуягийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар томилжээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдын тушаалаар Нийслэлийн Цагдаагийн удирдах...

Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн хугацаанд дээд түвшинд хүрлээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи)...