Tuesday, April 22, 2025

“Зам, тээврийн салбарын цахим шилжилтэд бидний оролцоо” уриан дор “Hackathon-2021” тэмцээнийг зохион байгуулж байна

Date:

2021 оны 9-р сарын 03-ны өдөр ЗТХЯ болон Интерактив компанийн хооронд “Салбарын нэгдсэн платформ”-ыг үүсгэх харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд Интерактив компанийн зүгээс товлогдсон модулиудыг хүлээлгэн өгөхөөс гадна салбарын мэргэжилтнүүдийг Интерактив компанийн Enterprise Innovation Studio 2.0 платформ дээр хөгжүүлэлт хийж сургах, улмаар зам, тээврийн салбарт шаардлагатай байгаа системүүдээ EIS платформ дээр хөгжүүлэхэд зөвлөгөө өгч хамтран ажиллахаар тохиролцсон.
           Уг ажлын эхлэл болгож ЗТХЯ, ИНЕГ, УБТЗ ХНН, АТҮТ ТӨҮГ, ЗТХТ ТӨҮГ, МТЗ ТӨХК, МИАТ ТӨХК, ГТХЗНТ УТҮГ, ДЗ ТӨҮГ болон Буянт-Ухаа нисэх онгоцны буудал зэрэг салбар байгууллагуудын инженер, техникийн ажилчдыг оролцуулан 5 хоногийн хөгжүүлэгчийн сургалтыг 10-р сарын 18-аас 22-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
           “Зам, тээврийн салбарын цахим шилжилтэд бидний оролцоо” уриан дор “Hackathon-2021” тэмцээнийг 10-р сарын 25-ны өдөр эхлүүлээд байна. Тэмцээнд нийт 18 хөгжүүлэгч 6 баг болж сонгогдсон сэдвийн дагуу EIS платформ дээр системийн хөгжүүлэлт хийн өрсөлдөх бөгөөд эхний 3 байрт шалгарсан багууд мөнгөн шагналаас гадна төлөөлөн оролцож буй байгууллагадаа нэн шаардлагатай байгаа системээ Интерактив компанийн хөгжүүлэгчидтэй хамтран гүйцэтгэх эрхтэй болох юм. Тэмцээн нийт 3 хоног үргэлжлэх бөгөөд 10-р сарын 28-нд шалгаруулалтын дүн гарна.
          Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 оныг “Техник, технологийн шинэчлэлт – цахим шилжилтийн жил” болгон зарласантай холбогдуулан салбарын мэргэжилтнүүдэд интерактив компанийн EIS платформ дээр хөгжүүлэлт хийх чадварыг эзэмшүүлэх нь цаашид салбарын хэмжээнд хийгдэх томоохон ажлуудын суурь болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...