Wednesday, June 17, 2026

Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийнхөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгджээ

Date:

Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийнхөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын хурдны зам дагуу мод тарьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгджээ. Мод тарих арга хэмжээг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ “Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй зам, тээврийн салбарын залуучууддаа баярлалаа. Мод тарихаас илүү арчлах нь хамгийн чухал асуудал. Тийм учраас тариад орхилгүй цаашид арчилж, тордох ажлыг ч зохион байгуулна. Хурдны зам дагуу ногоон төгөл байгуулахыг зорьж байна. Мөн салбар бүр цаашид мод тарих зорилт дэвшүүлсэнд талархая. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төв Монгол Улсад шинээр орж ирэх машины тоогоор, ИНЕГ, МИАТ зорчигчдын тоогоор, “Улаанбаатар Төмөр зам” ХНН 2030 он гэхэд модон дэрнээс бүрэн татгалзаж, төмөр замын дагуу гол хэсгүүдийг ойжуулах гэх мэт уриалгыг дор бүрнээ гаргасан нь сайшаалтай. Монгол Улс 2030 гэхэд нэг тэрбум модоо тарина гэдэгт итгэж байна” гэлээ.

Арга хэмжээнд Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд Зам, тээврийн хөгжлийн яамны залуучууд, Автотээврийн Залуучуудын холбоо, Иргэний нисэхийн залуучуудын холбоо, УБТЗ-ын Залуучуудын зөвлөл, Зүүнбаян төмөр зам компаны залуучууд, Монголын автозамчин залуучуудын холбооны залуус оролцож 200 ширхэг мод тарьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өргөн хэрэглээний эмийг өнөөдрөөс чанарын шинжилгээнд хамруулж эхэлжээ

Ард иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон...

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл засаглалын шинэчлэлийг түүчээлж байна

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийг...

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах,...

Дэлхийн шатрын аварга шалгаруулах рапид, блиц төрлийн багийн тэмцээн Хонконгод эхэллээ

Дэлхийн аварга шалгаруулах рапид, блиц төрлийн тэмцээн Хонконгод эхэллээ....