Sunday, November 1, 2026

Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй

Date:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарчээ.

Уг А/785 тоот захирамжид  соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,  гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан байна.

Түүнчлэн холбогдох хууль, журам, Сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Цемент шохой” ХХК давхардсан чиг үүргүүдийг арилгаж, шинэчлэлийн төслүүдээ эрэмбэлжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн...

Техникийн баг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн...

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил хийж дуусчээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор компанийн дүрэмд...